Японы Нагоя хотноо өчигдөр эхэлсэн талбайн теннисийн эмэгтэй хос төрөлд эгч дүү Ч.Мартаа, Ч.Маралгоо нар Пакистаны Махин Афтаб Күреши, Ушна Сухаил нарыг 6:1, 6:0-ээр илүүрхлээ. Нийт 48 минут үргэлжилсэн уг тоглолтод манай тамирчид 53 оноо авч өрсөлдөгчдөдөө 29 оноо алдсан байна.

Улмаар хоёрдугаар шатанд Хонконгийн Коди Вон, Чун Вон нартай өрсөлдөнө. Тэд хос төрөлдөө дэлхийн чансааны №152-д бичигдэж бөгөөд өнгөрсөн жилээс хос төрөлд хамтрах болжээ.

Гэрэл зургийг С.Энжаргал (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо – MSPA)